Сүү ХК "Улаанбаатар Марафон-2016"-д нэгдлээ

Монгол улсын ууган үйлдвэр Сүү ХК “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд амжилттай зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон-2016” арга хэмжээний ивээн тэтгэгчээр ажиллалаа.
“Сүү” ХК нь спорт, эрүүл мэнд болон хүүхэд залуусын оролцоог дэмжих чиглэлээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон ажил авч хэрэгжүүлдэг бөгөөд өнөөдрийн арга хэмжээний үеэр барианд орж ирсэн тамирчиддаа 0,2%-ийн тослогтой “Миний Монголын сүү”-гээр амталгаа хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлтийн төрөлд байр эзэлсэн тамирчиддаа бүтээгдэхүүнийхээ дээжээс өргөн барьсан юм.
Мөн манай компанийн залуус ч энэхүү гүйлтийн уралдаанд амжилттай оролцож, батламжаа гардан авлаа.
Эрүүл монгол иргэний төлөө
Эрч хүчтэй, спортлог амьдарцгаая!