Сүү ХК-д Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч айлчиллаа

Сүү ХК-д Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч айлчиллаа

Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч ноён Дивакар Гупта, Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгчийн зөвлөх Жэкоб Соренсен, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Робер Шолхаммер нар өнөөдөр Сүү ХК-д зочилж, байгууллагын үйл ажиллагаа болон үйлдвэртэй танилцлаа.

Ноён Дивакар Гупта Ази-Европын Дээд хэмжээний 11 дүгээр хуралдааны салбар хуралдаан болох Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалтанд оролцохоор Монгол улсад морилон саатах хугацаандаа Монгол улсын ууган үйлдвэр “Сүү” ХК-д айлчилсан юм.