ТОП-100 аж ахуйн нэгжээр "Сүү" ХК-ийг өргөмжиллөө

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран тухайн жилийн ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалтай. Хүндэтгэлийн арга хэмжээ 4 сарын 22-ний өдөр болсон бөгөөд 2014 оны ТОП-100 аж ахуйн нэгжээр "Сүү" ХК-ийг өргөмжиллөө. Энэхүү нэр хүндтэй шагналыг авахад "Сүү" компанийн байнгын, үнэнч хэрэглэгч та бүхний оролцоо чухал байсан бөгөөд хэрэглэгч таныг өглөө бүр шинэ сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах их үйлсэд маань улам их урам өгсөн үнэ цэнэтэй шагнал байлаа.

МҮХАҮТ 2014 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, борлуулалт, ажилчдын тоо, санхүүгийн үзүүлэлт зэргийг харгалзсаны зэрэгцээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын тоон үзүүлэлтэнд тулгуурлажээ. ТОП-100 аж ахуйн нэгжид шалгарсан компаниуд 2014 онд улсын төсөвт 2,5 их наяд төгрөг буюу улсын төсвийн 30 хувийг бүрдүүлсэн байна.