“Сүү” ХК “Миний монголын сүү”-нийхээ үнийг 400 төгрөгөөр буурууллаа

Эдийн засгийн хямралаас үүдэн 2014 он гарсаар хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орох болсон. Ялангуяа хэрэглэгчдийн өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, төмс хүнсний ногооны үнэ сүүлийн хоёр сарын байдлаар 100-200 төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2014 оны дөрөвдүгээр сарын тайлан мэдээнээс харж болохоор байгаа юм. Ийнхүү хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа нь иргэдийн худалдан авах чадварт нь нөлөөлж, нэлээдгүй бухимдахад хүргээд  байгаа. Тэгвэл эдийн засгийн өсөлттэй энэ үед “Сүү” ХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн энэ сарын 22-ний өдрөөс эхлэн хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон дөрвөн төрлийн “Миний Монголын сүү”-нийхээ үнийг 400 төгрөгөөр, 0,5 литрийн савлагаатай “Элекстер”, 250 граммын савлагаатай шоколадтай, жимстэй, зөгийн балтай сүүнийхээ үнийг тус бүр 200 төгрөгөөр буурууллаа. “Сүү” ХК-ий үнэнч хэрэглэгч та бүхэнд баярлалаа.