Сүүний ач тус

Өнөөдөр дэлхий нийтийн хүнсний хэрэглээний чиг хандлага өөрчлөгдөн хэрэглэгчид байгалийн, шинэ, органик бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэхийг хичээх боллоо. Тэгвэл энэхүү органик хүнсэнд “СҮҮ” ХК-ийн үйлдвэрлэдэг сүү, сүүн бүтээгдэхүүнүүд багтах юм.

Хүний биед нэн шаардлагатай нэг өдрийн амин дэмүүд болох Кальци, Витамин D, Уураг, Фосфор болон цусны эргэлт сайжруулдаг тэжээллэг бодисуудыг хамгийн багадаа 200гр сүү ууснаар олж авдаг байна. Тиймээс дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болох АНУ-д иргэд нь насны ангиллаараа өдөр бүр сүүг тогтмол хэрэглэдэг байна. Үүнд:

Хүн өдөрт хамгийн багадаа үйлдвэрийн аргаар боловсруулсан 200гр сүү уух хэрэгцээтэй гэвэл жилд манай орны хувьд нийт сүүний хэрэглээ 204,4 сая литр сүү хэрэглэх ёстой. Гэтэл 2012 оны байдлаар Монгол улсын сүүний хэрэглээ 41,8 сая литр буюу өдөрт нэг хүнд ноогдох сүүний хэмжээ дөнгөж 40гр байгаа нь маш хангалтгүй үзүүлэлт юм. Энэхүү тоон үзүүлэлт нь хүн өдөрт сүүнээс авах ёстой амин дэмүүдийн дөнгөж 20%-ийг л авч байна гэсэн үг. Энэ нь сүүлийн үед манай оронд дэлгэрээд байгаа чимээгүй тахал хэмээн нэрлэгдэж буй шүд, ясны сийрэгжилт, кальцийн дутагдалд орох шалтгааны нэг юм. Тиймээс өдөр бүр сүү ууж, сүүн дэх байгалийн хамгийн зохист хэмжээгээр байдаг амин дэмүүдийг зохистой хэмжээгээр хэрэглэж, эрүүл мэндээ дэмжицгээе.

Сүүгээ уусан уу.