“Миний Монголын Сүү” - 0,1% тослогтой

Бүтээгдэхүүний онцлог:

Шар өнгийн савлагаатай, тослогийн хэмжээ 0,1% буюу тослоггүй, нэмэлт кальци агуулсан сүү нь таны гэр бүлийн кальци болон Д амин дэмийн хэрэгцээг бүрэн хангана. Тус сүүг жингээ барьж буй хүмүүс болон жирэмсэн эхчүүд өдөр тутам хэрэглэхэд илүү тохиромжтой.

Савлагаа:

ПьюрПак – савлагааны давуу тал нь сүүг өндөр хэмд, агшин зуур ариутган агаартай харьцахгүй орчинд савладаг. ПьюрПак нь таван давхар цаасан савлагаа бөгөөд хадгалалтын хугацааг уртасгах нэмэлт бодис ороогүй тул сүүн бүтээгдэхүүнд байдаг амин дэм болоод байгалийн амьд бактерийг хэвээр нь хадгалж байдаг онцлогтой.

Хэрэглэх заавар:

Шар сүүг шууд ууж хэрэглэхэд тохиромжтой. Шар сүү нь тослоггүй тул цай сүлэхэд тохиромжгүй юм. Савлагаа нь бөглөөтэй болсноор хэрэглэхэд илүү хялбар болсон.

Хэмжээ:

1 литр

Орц найрлага:

Үнээний цэвэр сүү

Хадгалах нөхцөл:

+4 градусаас +(-)2°С хэмд 14 хоног хадгална.