“Миний Монголын Сүү” -4% тослогтой

Бүтээгдэхүүний онцлог:

Улаан өнгийн савлагаатай, 4,0%-ийн тослогтой ариутгасан сүү нь тослог ихтэй, кальци болон уургаар баялаг. Сүүг өсвөр насныхан болон өндөр настай хүмүүс өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой. Мөн уг сүү нь хүний яс болон булчингийн үйл ажиллагааг илүү дэмжих эрүүл мэндийн тусгай бүтээгдэхүүн юм.

Хэрэглэх заавар:

Монгол үнээний шингэн сүүг өндөр хэмд ариутгаж савласан тул энэхүү бүтээгдэхүүнийг шууд уух, цай сүлэх, бусад хоол хүнсний зориулалтаар дахин боловсруулах шаардлагагүйгээр шууд хэрэглэж болно. Савлагаа нь бөглөөтэй болсон учир хэрэглэхэд илүү хялбар боллоо.

Савлагаа:

ПьюрПак – савлагааны давуу тал нь сүүг өндөр хэмд агшин зуур ариутган агаартай харьцахгүй орчинд савладаг. ПьюрПак нь таван давхар цаасан савлагаа бөгөөд хадгалалтын хугацааг уртасгах нэмэлт бодис ороогүй тул сүүн бүтээгдэхүүнд байдаг амин дэм болоод байгалийн амьд бактерийг хэвээр нь хадгалж байдаг онцлогтой.

Орц найрлага:

Үнээний шинэ сүү

Хадгалах нөхцөл:

+4 градусаас +(-)2°С хэмд 14 хоног хадгална.