Доноруудаас талархалын захидал иржээ

Авлагагүй сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлж, хүмүүнлэгийн үйлсийг олон нийтэд сурталчлах зорилгоор хүний амь нас аврахад заавал эмч байх албагүй "Цусаа өгч Донор болцгооё" уриалгыг бүтээгдэхүүнээр дамжуулан олон нийтэд уриалан хамтран ажилласан танай хамт олонд талархал илэрхийлье. Энэхүү аяны хүрээнд цусаа бэлэглэсэн доноруудын эрүүл мэндийг дэмжих,донор хадгалалтыг сайжруулах,идэвхжүүлэх зорилгоор 2014 оны 10-сарын 20-ноос 11сарын 25-ны байдлаар 750 донорт нийт 1,987,500 төгрөгний 3 төрлийн бүтээгдэхүүнийг олгож ажилласан. Танай компанийн нэрийн бүтээгдэхүүнүүд нь доноруудын сэтгэлд нийцэн,талархал илэрхийлэж байгааг уламжлахад таатай байна.