Өвөрмонголын малчид, фермерүүд Сүү ХК-тай танилцав

Өнөөдөр манай үйлдвэрт Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн Шилийн гол, Баруун барга, Зүүн барга хошууны малчдын төлөөлөл хүрэлцэн ирж, Сүү ХК-ийн сүү бэлтгэлийн нэгдсэн систем болон малчид - үйлдвэр хоорондын уялдаа холбоо, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл явцтай танилцан, туршлага солилцлоо.
Алс холоос зорин ирж, үйлдвэртэй танилцах аялал хийсэн эрхэм зочиддоо баярлалаа.
Та бүхний мал сүрэг тань тарган тавтай, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байхын өлзийтэй ерөөл өргөе.