Халуун илчээ түгээе

Улаанбаатар хотын 1, 372, 042 сая иргэнийг амгалан, аюулгүй, цэвэр цэмцгэр орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрийн 5 цагаас үдшийн 21 цаг хүртэл жилийн дөрвөн улирлын турш, өдөр бүр, цаг агаарын ямар ч нөхцөлд үүрэгт ажлаа хариуцлагатайгаар гүйцэтгэдэг хүмүүс бол Замын цагдаагийн албан хаагчид, Зам талбайн үйлчлэгчид, School police буюу Эргүүлийн эцэг эхчүүд юм. Нийгмийн сайн сайхан, аюулгүй байдал, цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэхийн тулд хариуцлагатайгаар албаа гүйцэтгэдэг тэдгээр хүмүүст халуун сэтгэлийн илч түгээх аяныг бид эхлүүлж байна. Бүтэн 1 сарын турш хэрэгжих энэ аян нийгмийн сүлжээ хэрэглэгч хүн бүхний оролцоотой хэрэгжих юм. Хэрэглэгч та фэйсбүүк хаягтай бол “Халуун илчээ түгээцгээе” аянд нэгдэн халуун аарц өгөх хүсэлтэй хүндээ саналаа өгөөрэй.