“Ууган үйлдвэрийн Сүү”-3,2% тослогтой

Бүтээгдэхүүний онцлог:

Тетрапак савлагаатай, 3,2 %-ийн тослогтой сүү нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн, аялал, зугаалганд авч явахад хамгийн тохиромжтой, химийн ямар нэгэн нэмэлт бодис ороогүй, удаан хугацаагаар хадгалах боломжтой бүтээгдэхүүн юм.  

Хэрэглэх заавар:

Сүүг UHT технологи буюу хэт өндөр температурт ариутган, хүний өдөр тутмын хэрэглээнд нэн тохиромжтой хэлбэрээр савласан энэхүү сүүг шууд уухад төдийгүй бусад хүнсний зориулалтаар дахин боловсруулах шаардлагагүйгээр хэрэглэж болно. Square савлагаа нь барихад эвтэйхэн, мөн бөглөөтэй тул хэрэглэхэд хялбар.

Савлагаа:

Тетрапак савлагаа нь хадгалах горимд хугацаа уртасгах ямар нэгэн химийн бодис ордоггүй бөгөөд ямар ч нянгүй цэвэр орчинд савладаг, цаасны хамгийн дотор талын давхарга нь хамгаалалтын мөнгөлөг цаас байдаг юм. Мөн тус савлагаа нь дараах давуу талуудтай.

  • Агаар орох болон нарны шууд тусгалын нөлөөнөөс бүрэн хамгаалж чадна.
  • Өөрийнх нь жин ердөө л 30 грамм байдаг тул тээвэрлэлтийн зардлыг үйлдвэрлэгчид зөвхөн доторхи бүтээгдэхүүндээ л төлдөг.
  • Цаасаар хийгдсэн учраас байгаль орчинд хор хөнөөлгүй. Цаас нь өөрөө байгалийн бүтээгдэхүүн бөгөөд дахин боловсруулан ашиглахад хялбар.
  • Мөн тухайн савлагааны бусад бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал нь ихэвчлэн тэгш өнцөгт дөрвөлжин, босоо хэлбэртэй байдаг тул өрөлт хураалтанд хялбар, зай бага эзэлдэг. 

Хэмжээ:

1 литр

Орц найрлага:

А. Үнээний бүтэн сүү В. Цэвэршүүлсэн ус, үнээний хатаамал сүү

Хадгалах нөхцөл:

00С -(+15°С)-т 6 сар хадгална.