Сүүг хэрхэн шинээр нь хэрэглэх вэ?

Та бидний өдөр тутмын хүнсний гол хэрэглээ болох сүүг хэрхэн зөв хадгалж шинээр нь хэрэглэх талаар энгийн хэрнээ чухал зөвлөгөөг хүргэж байна. Та доорх 3-хан зааврыг мөрдөхөд л сүүгээ өдөр бүр шинээр нь хэрэглэх бүрэн боломжтой.

  1. Та дэлгүүрээс хүнсээ цуглуулахдаа хамгийн сүүлд сүүгээ худалдан авч байгаарай. Хэрэв та сүү авсан бол сүүгээ удаан барьж явахгүй байхыг хичээгээрэй. Учир нь сүү нь маш түргэн хугацаанд сэрүүн чанараа алддаг бүтээгдэхүүн юм.
  2. Та сүүгээ хөргөгчинд хадгалахдаа хаалганы карманд биш сэрүүн хэсгийн үндсэн тасалгаанд хадгалаарай. Хаалганы хэсгийн хэм үргэлж онгойлгож, хаах үед темпратур нь хэлбэлзэж байдгийг анхаарна уу?
  3. Сүүг үйлдвэрлэсэн өдрөөс эхлэн дуусах хугацаа хүртэл нь тогтсон зөв хэмд /+2 - +4 хэмд/ 10-14 хоног хадгалах ёстой байдаг. Энэ хугацаанд сүүнд хүний биед ашигтай амин дэм, бичил биетүүд агуулагдаж байдаг бөгөөд таны гэр бүлийн сүү шинээрээ бас аюулгүй байх болно.

Анхаарах зүйлс

Хадгалах горим алдагдаж, хугацаа дууссан үед ашигтай бичил биетүүд устаж улмаар сүү исэж үнэр амт ордог. Гэр бүлийн гишүүн бүр сүүгээ аягандаа хиймэгцээ буцаан хөргөгчиндөө хийж заншаарай. Ингэж чадвал та болон танай гэр бүл амин дэмээ алдаагүй шинэ сүүг өдөр бүр хэрэглэж чадах болно.