Бид “Сүү хэрэглэж эрүүлжье” хөтөлбөрийг санаачлан эхлүүллээ

“Сүү” ХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн монголчуудын дунд чимээгүй тахал хэмээн нэрлэгдэх болсон ясны сийрэгжилт өвчнөөс иргэдээ урьдчилан сэргийлэх зорилготой “Сүү хэрэглэж эрүүлжье” хөтөлбөрийг санаачлан “Шим тэжээл судлалын төв”-тэй хамтран хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийг маань дэмжин хамтран ажиллаж буй анхны байгууллага, хамт олон бол “Оюу толгой” ХК-ийн оффисын ажилчид бөгөөд тэдгээр ажилчдыг хөтөлбөрт хамруулахын өмнө “Шим тэжээл судлал”-ын төвийн эмч, мэргэжилтнүүд ажлын байранд нь очиж ясны сийрэгжилтийн хэмжилт хийлээ. “Шим тэжээлийн төв”-ийн судлаачдын хэлж байгаагаар хүн өдөрт 1000 мг кальци авах ёстойгоос сүү цагаан идээнээс 600 мг кальцийг, үлдсэнийг нь өдөр тутамдаа хэрэглэж байгаа хоол хүнсээрээ дамжуулан авах ёстой байдаг байна. Гэвч хэрэглэгч бид өдөр бүр тогтмол сүү, цагаан идээ хэрэглэж өөрт шаардлагатай кальцаа авч чадахгүй байгаа учир ийнхүү ясны сийрэгжилт гэх чимээгүй тахалд өртсөөр байгаа юм. Тиймээс Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХК энэхүү хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.